Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний нөхцөл 

Ерөнхий заалт

www.tumentorgo.mn вэб сайт нь "Түмэн Торго" ХХК -ийн албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

  1. Хэрэглэгч www.tumentorgo.mn онлайн худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр вэб сайтаар худалдаа хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.

  2. www.tumentorgo.mn вэб сайтад байгаа бараанууд бэлэн буюу шууд нийлүүлэх, үйлдвэрээс нийлүүлэх гэж ангилагдана.

  3. Үйлдвэрээс нийлүүлэх барааны хүргэх хоног тодорхой хугацаагаар саатаж болзошгүй байх ба тухай бүр хэрэглэгчид мэдэгдэнэ.

  4. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд "Түмэн Торго" ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч болон захиалагч гэх/ хамтран хяналт тавина.

  5. www.tumentorgo.mn вэб сайт нь зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцөлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой.

Хэрэглэгчийн анхаарах зүйлс

www.tumentorgo.mn вэб сайт нь "Түмэн Торго" ХХК -ийн албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

  1. Цахим худалдааны тэмдэгтүүд нь "Түмэн Торго" ХХК-ийн өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний тэмдэгтүүд нь "Түмэн Торго" ХХК-ийн өмч болно. Энэхүү вэбсайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.

  2. Вэб сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, цахим худалдааны хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг "Түмэн Торго" ХХК бүрэн хариуцна.

  3. Хэрэглэгч нь www.tumentorgo.mn вэб сайтад нэвтрэх и-мэйл болон нууц үгээ бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотойгоор учирч болох аливаа эрсдлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас учирсан аливаа хохирлыг "Түмэн Торго" ХХК хариуцахгүй болно.

  4. Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

  5. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.

    1. Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ ажлын болон гэрийн хаягаараа хүргүүлэх боломжтой.

      Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийх боломжтой

       

    Захиалга хийх, захиалга баталгаажуулах, захиалга цуцлах хугацаа

    1. Захиалга авах хугацаа:

      • Хэрэглэгч www.tumentorgo.mn вэб сайтаар 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.

    2. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:

      • Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 4 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга нь баталгаажина.

      • Захиалгын төлбөр 4 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр захиалах боломжтой.

    3.  Хэрэглэгч 4 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүй захиалга цуцлагдсан тохиолдолд "Түмэн Торго" ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

      • Хэрэглэгч нь Ажлын өдрүүдийн ажлын цагаар утсаар /7000-1133, 8010-2172/ холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой байна.

       

    4. Захиалгын бараа хүргэгдэх хугацаа:

      • www.tumentorgo.mn вэб сайт нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.

      • Хэрэглэгч захиалга хийх, төлбөр төлөх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг болон гар утсанд мэдэгдэл илгээнэ.

      • Захиалгын төлбөр төлөлт, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан төлбөр төлөгдсөн өдрөөс хойш бэлэн барааг Улаанбаатар хот дотор 24-48 цагийн дотор харин хөдөө, орон нутагт 48-96 цагийн дотор хүргэлт хийгдэнэ.

      • Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.

    5. Онцгой бараа:

      • Барааны төрөл, хэлбэр, жин, овор хэмжээнээс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа өөр байх боломжтой. Хэрэв хэрэглэгчийн хийсэн захиалгын бараа онцгой шинж чанартай байх тохиолдолд хэрэглэгчид мэдэгдэн тодруулах, захиалгыг дахин баталгаажуулж хүргэлтийн нөхцөлийг тодорхойлох болно.

        Төлбөр төлөх, захиалга цуцлах

        1. Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсаны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн www.tumentorgo.mn вэб сайт нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг хэрэглэгчдэд ойлгомжтойгоор хүргэх болно.

        2. Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд "Миний Бүртгэл" хэсэгт захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.

        3. Захиалга хийгдсэнээс хойш 4 цагийн дотор хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх шаардлагатай бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, болих, өөрчлөх боломжийг олгож байгаа. Төлбөрөө төлөхдөө заагдсан зааврыг зайлшгүй дагах шаардлагатай.

        4. www.tumentorgo.mn вэб сайтад захиалгын үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.

        5. Захиалгын төлбөрөө төлсөн бол уг захиалгыг болих, буцаах, цуцлах боломжгүй болно.

        6. Хэрэглэгчийн захиалсан барааны загвар зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд уг барааг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгох болно.

        7. www.tumentorgo.mn вэб сайтын бараа захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул захиалсан бараа гэмтэлтэй ирсэн тохиолдолд дээрх нөхцөлийн дагуу арга хэмжээ авна.

        8. Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай юм. Системд барааны албан ёсны брэнд, бүтээгдэхүүний нэр, код зэрэг мэдээлэл байгаа тул бусад мэдээллийн сувгийг ашиглан тус барааны талаар “Tumen Torgo Salon” Facebook хуудаснаас мэдээлэл авах боломжтой.

        Захиалгын хүргэлт хийгдэх байршил, хүргэлтийн төлбөр

        Таны захиалсан барааг Улаанбаатар хот дотор А бүсэд 10000 төгрөг, B бүсэд 11.000 төгрөг, C бүсэд 12.000 төгрөгийн төлбөртэйгөөр тус тус хүргэнэ.

        Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад хийгдэнэ. Үүнд:

        • А бүсийн тойрогт:

        • Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 24, 25-р хороо, 

        • Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 15, 18, 25, 26-р хороо

        • Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хороо

        • Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 15, 17, 18, 19, 20-р хороо

        • Чингэлтэй дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6-р хороо

        • B бүсийн тойрогт:

  • Баянгол дүүргийн 9, 10, 11, 12, 20, 21, 22, 23-р хороо

  • Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 12, 13, 14, 16, 19, 22-р хороо

  • Сонгино хайрхан дүүргийн 27, 29, 5, 30, 6, 31, 7, 8, 11, 12, 37, 13, 14, 39,15, 16, 17, 43, 23-р хороо

  • Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12-р хороо

  • Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8, 11-р хороо

  • Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11-р хороо

 

  • C бүсийн тойрогт: 

  • Баянзүрх дүүргийн 27, 8, 9, 10, 11, 17, 21, 24-р хороо

  • Сонгинохайрхан дүүргийн 1, 26, 2, 3, 28, 4, 9, 34, 10, 35, 36, 38, 40, 41, 18, 19, 20, 22, 24, 25-р хороо

  •  Сүхбаатар дүүргийн 13, 14, 15, 16-р хороо

  • Хан-Уул дүүргийн 9, 10, 16, 21-р хороо

  • Чингэлтэй дүүргийн 7, 12, 13, 14, 15, 16, 17, 18-р хороо.

        

  1. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг Хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.

  2. Хэрэглэгч барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулж бараагаа шалгаж хүлээн авна.

  3. Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл Хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг, бүртгүүлсэн гар утас руу тогтмол илгээгдэх ба Хэрэглэгч өөрийн захиалгын түүх дотроосоо харах боломжтой.

  4. Хүргэгдсэн бараа, бүтээгдэхүүнийг буцаах, солиулах бол 7000-1133, 8010-2172 утсуудаар холбогдон хүсэлтээ өгөх боломжтой. 

Захиалганы бараа солиулах, буцаах

Хэрэглэгчийн захиалсан барааны загвар зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд уг барааг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг хүргүүлж авснаас хойш 24-48 цагийн дотор мэдэгдсэн үед олгох болно. 

 

www.tumentorgo.mn сайтад тухайн захиалсан бараа бүтээгдэхүүний нэмэлт мэдээлэл, хэмжээний заавар зэргийг оруулсан байгаа бөгөөд хэрэглэгч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг солиулах болон буцаах хүсэлтийг дараах нөхцөлтэйгөөр хүлээн авна. 

  • Барааг хүргэлтээр авсны дараа Улаанбаатар хот дотор 24 цагийн дотор, хөдөө орон нутаг бол 48 цагийн дотор бидэнд мэдэгдсэнээр таны захиалганы солилт болон 

    • буцаалтыг дээрх нөхцөлтэйгөөр хүлээн авах боломжтой. Уг хугацаа хэтэрсэн тохиолдолд бараа солилт болон буцаалтыг хүлээж авахгүйг анхаарна уу. 

    • Бараа бүтээгдэхүүнийг буцаах эсвэл солиулахад тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тооцооны хуудсыг үндэслэх ба солих бараа нь анх худалдаж авсан байдлаар, өмсөж хэрэглээгүй, угаагаагүй, цэвэр, шошготой, хэрэв хайрцагтай бол хайрцаг бүтэн байна.

    • Сав баглаа боодлыг онгойлгосон болон эвдэрч гэмтсэн, бохирдсон тохиолдолд солих болон буцаах боломжгүйг анхаарна уу.

    • Бараа буцааж байгаа тохиолдолд Үйлчилгээний шимтгэл болох нийт үнийн дүнгийн 1%-тэй тэнцэх төлбөрийг хэрэглэгч төлнө. 

    • Буцаах бараагаа өөрийн биеэр буцаах эсвэл байгаа газраасаа авахуулж болно.

    • Буцаах бараагаа байгаа газраасаа авхуулах бол хүргэлтийн төлбөрийг бүсчлэлээсээ хамааран нэмж төлнө.

    • Хүргэгдсэн бараа, бүтээгдэхүүнийг буцаах, солиулах бол 7000-1133, 8010-2172 утсуудаар холбогдон хүсэлтээ өгөх боломжтой.


    Дараах нөхцөлд барааг солиулах боломжтой. Үүнд:

    • Таны захиалсан барааны өнгө, загвар, размер зөрсөн.

    •  Захиалсан бараа гэмтэлтэй байсан.

    •  Өнгө, хэмжээ, загвараас солиулах боломжгүй нөхцөлд өөр төрлийн бараа, бүтээгдэхүүнээс сонгож зөрүүг нэмж төлөх, эсхүл буцаах эрхтэй байна.

    • Бараа бүтээгдэхүүнийг солиулахад тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тооцооны хуудсыг үндэслэх ба солих бараа нь анх худалдаж авсан байдлаар, өмсөж хэрэглээгүй, угаагаагүй, цэвэр, шошготой, хэрэв хайрцагтай бол хайрцаг бүтэн байна.

    • Сав баглаа боодлыг онгойлгосон болон эвдэрч гэмтсэн, бохирдсон тохиолдолд солих болон буцаах боломжгүйг анхаарна уу.

    Бусад

    1. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв www.tumentorgo.mn вэб сайтын үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд Хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг руу тухай бүрд нь мэдээлэл илгээж танилцуулах болно.

    2. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцөлийг бараа хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.

     

     

 

Нүүр
Бараанууд
Бүртгэл
Сагс